//Химийн бодис ихээр агуулсан бялуунаас болгоомжил

Химийн бодис ихээр агуулсан бялуунаас болгоомжил

Энэ шинэ жилийн баяраар Үндэсний үйлдвэрүүдийн архийг урд хөршид хуурамчаар хийсэн мэдээлэл цацагдсан. Гэтэл шинэ жилийн баярын ширээг чимэх бялууг урд хойд хөршүүд их хэмжээгээр хямд үнээр нийлүүлж байгаа сөрөг мэдээлэл гарч эхлээд байна.

Сөрөг гэсний учир нь олон сараар хадгалдаг элдэв химийн нэмэлт бодис хольж, хоол гэхээсээ хор болох хямд үнэтэй бүтээгдэхүүн зах, худалдааны төв тэр ч бүү хэл зарим сүлжээ дэлгүүрүүдэд зарагдаж байна. Дам сонсоход энэхүү бүтээгдэхүүнийг манай жижиг бялууны цехүүд захиалан хийлгэсэн гэнэ. Ард иргэдэд сэрэмжлүүлэхэд найдвартай бүтээгдэхүүн л сонгож баярлаарай. Монгол улсын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд бялууг 72 цаг л хадгалах хуулинд захирагддаг.