//Төрийн үйлчилгээний албан хаагчид нэгдүгээр сарын 1-нээс ажилласан жилийн нэмэгдэл авна

Төрийн үйлчилгээний албан хаагчид нэгдүгээр сарын 1-нээс ажилласан жилийн нэмэгдэл авна

Төрийн үйлчилгээний албан хаагчид ирэх сарын 1-нээс эхлэн ажилласан жилийн нэмэгдэл авна. Багш, эмч, үйлчлэгч гээд ойролцоогоор 128 мянган хүн үүнд хамраана.

Мөн тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 15.6 хувиас 13 хувь болгох тохиролцоонд хүрсэн байна. Энэ хувь хэмжээ ирэх 2020 оноос албан ёсоор хэрэгжиж эхлэнэ гэж Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг хэлээ.

Мөн төрийн албан хаагчдын 70 орчим хувь нь төрийн үйлчилгээний албанд ажилладаг. Харин тэтгэвэр авдаг нийт иргэдийн 70 шахам хувь арилжааны банкинд зээлтэй байна.