//Мал тооллогын урьдчилсан дүнг өнөөдөр танилцуулна

Мал тооллогын урьдчилсан дүнг өнөөдөр танилцуулна

Монгол Улсын 2019 оны жилийн эцсийн мал тооллогын ажлыг энэ сарын 7-17-ны хооронд улс орон даяар амжилттай өрнүүллээ. Мал тооллогын урьдчилсан дүнг өнөөдөр /2019.12.27/ олон нийтэд танилцуулна.

Мал тооллогын 2018 оны жилийн эцсийн дүнгээр малын тоо толгой 66.5 саяд хүрч, өмнөх оныхоос 241.2 мянган толгойгоор буюу 0.4 хувиар өссөн.
Малын сүргийн бүтцэд ямаан сүрэг 1990 онд 19.8 хувийг эзэлж байсан бол, өдгөө 40.8 хувийг эзэлж байна.

2018 оны мал тооллогын дүнгээр, нийт 290 мянган малчдын 68.4 хувь нь Эрүүл мэндийн даатгал, харин Нийгмийн даатгалд малчдын 26.2 хувь хамрагджээ гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.