//Э.Энхрийлэн “Оны онцлох хүүхэд” боллоо

Э.Энхрийлэн “Оны онцлох хүүхэд” боллоо

Энэ жил “Бяцхан мисс” төвийн багачууд олон оронд зохион байгуулагдсан бүх тэмцээнд амжилттай оролцож, тэргүүн шагналуудыг хүртсэн.Э.Энхрийлэнгийн хувьд Милан хотноо зохион байгуулагдсан “Best kids model of tneunviverse”тэмцэээнд амжилттай оролцсон юм. Тэрбээр авьяас, загварын алхаа, загварлаг хувцас зэрэг бүх номинацид шилдэг нь гэдгээ баталж, олон улсын шүүгчдээс өндөр үнэлгээ авсан. Тэмцээний үеэр түүнийг хожим Миланы тайзнаа гялалзаж мэдэх авьяаслаг нэгэн хэмээн онцолсон гэдэг. Тус тэмцээнээс “Best kids model of the world”хэмээх хамгийн том шагналыг хүртсэн Э.Энхрийлэн МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс “Оны онцлох хүүхэд” батламж гардлаа.