//НӨАТ-ын баримтаа бүртгүүлэх хугацаа дуусахад 14 хоног үлджээ

НӨАТ-ын баримтаа бүртгүүлэх хугацаа дуусахад 14 хоног үлджээ

2019 оны НӨАТ-ын төлбөрийн баримт бүртгүүлэх сүүлийн хугацаа 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөр тасалбар болох юм. Тодруулбал, тухайн өдрийн 23:59:59 цаг хүртэл баримтыг бүртгэх бөгөөд 2019 онд худалдаа хийсэн ebarimt-ыг бүртгүүлэх хугацаа дуусахад 14 хоног үлдээд байна.

2019 оны НӨАТ-ын урамшууллыг 2020 оны I улиралд олгох бөгөөд хэрэглэгчдийг хувийн мэдээллээ бүрэн, зөв оруулсан эсэхээ шалгахыг татварын байгууллагаас анхааруулж байна.