//“Хас гоёл” ХХК шинэ салбар дэлгүүр нээлээ

“Хас гоёл” ХХК шинэ салбар дэлгүүр нээлээ

25 жил үйл ажиллагаа эрхэлсэн “Хас гоёл” ХХК шинэ салбар дэлгүүрээ нээлээ. Тавдугаар сургуулийн чанх урд ганцхан дэлгүүртэй байсан ч 25 жилийн дараа ийнхүү салбарласан юм. Шинэ дэлгүүрийн нээлтэнд 10 уран дархны бүтээл тавигдаж, урлаг соёлын алдартан, олны танил хүмүүс, уран бүтээлчид хүрэлцэн ирсэн юм. Дөлгөөн нуурын чанх ард байрлах “Хас гоёл” ХХК-ийн байрыг харилцагчид нь андахгүй. Төрийн байгууллагууд, хувь хүн, аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэгчидтэй шууд харьцаж бараа, бүтээгдэхүүнээ захиалдаг учраас тэдэнд зориулсан шинэ салбарын байршил тун таалагдаж байгаа бололтой.