//Сүхбаатар дүүргийн шуурхай штабын нөхцөл байдалтай танилцлаа

Сүхбаатар дүүргийн шуурхай штабын нөхцөл байдалтай танилцлаа

Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд НЗД-аас өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны А/412 дугаар тушаал гарч айл өрх, аж ахуйн нэгжид илэрч битүүмжилсэн өнжмөл түүхий нүүрсийг Багануурын уурхайгаас гарч буй үндсэн үнэ ханшаар дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттайгаар хангах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагын үйлдвэрлэлийн хэрэгцээнд 7 хоногийн дотор худалдан борлуулахаар дүүрэг бүрт ажиллаж байна.

Сайжруулсан шахмал түлшний түгээлт, хангамж, хомсдол болон бусад үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Сүхбаатар дүүргийн Шуурхай штабын нөхцөл байдлыг ЦЕГ-ын Хүрээлэн буй орчны хэлтсийн дарга хурандаа И.Даваажамъяан, НМХГ-ын газрын дарга Л.Эрдэнэчулууны хамт шалгаж байна.

Өнөөдөр 13 цагийн байдлаар 47 цэгт 189.4 тн нүүрсний нөөцтэй байснаас 52 тн-ыг борлуулсан, 303 тн-ы захиалга өгсөн хүлээж байна. Тус дүүрэгт түлшгүй 31 цэг байгаагаас хамгийн удаан хугацаагаар түгээлт ирээгүй СБД-ийн 16-р хороо Бэлхийн 33-т 11 сарын 28-наас хойш ирээгүй байна. 16-р хороонд 8 цэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд одоогоор 4 цэг нь түлшгүй байна. 

СБД-ийн хангамжийн гурван цэг /Дөлгөөн нуур 1, 2, 3/-ээс борлуулалтын цэг рүү тээвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулах, 24 цагийн хариуцлагатай жижүүрүүдэд мэдэгдэж уялдаа холбоогоо сайжруулж ажиллахыг үүрэг болголоо. 

Битүүмжилсэн түүхий нүүрсийг худалдан борлуулахтай холбоотой Хотын Ерөнхий менежерийн тушаалын хэрэгжилтийг мөн шалгав. Тус дүүрэгт 96.4 тн битүүмжлэгдсэн нүүрс байгаа бөгөөд судалгаанд ороогүй иргэдийн мэдээлсэн түүхий нүүрсийг худалдан борлуулах ажил зохион байгуулалт муутай байна.

Гэр хорооллын 9, 10, 11, 12, 13, 14-р хороодын иргэдээс худалдаж авах, ачуулах ажлыг шуурхай зохион байгуулах үүргийг СБД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга П.Даваатөмөрт үүрэг болголоо.

Ачилтын ажлыг Сүхбаатар дэвшил ТҮК-ийн хоёр ачигч, нэг ковшоор Янмал ХХК-ийн хашаанд байгаа 25 тн түүхий нүүрснээс эхлэв. Газар дээр нь үзэж шалгахаар боллоо.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба