//Д.Түмэнжаргал дэлхийн аварга боллоо

Д.Түмэнжаргал дэлхийн аварга боллоо

Пауэрлифтингийн 49 дэх удаагийн ДАШТ Арабын Нэгдсэн Эмират Улс-д үргэлжилж байна.

Олон улсын пауэрлифтингийн холбоо /IPF/ ноос зохион байгуулж буй энэхүү тэмцээнд ОУХМ Д.Түмэнжаргал амжилттай оролцож дэлхийн аварга боллоо.

Эрэгтэйчүүдийн 105 кг-д өрсөлдан хүч сорьсон тэрбээр цээж шахалтын төрөлд 315 кг өргөн алтан медалийн болзол хангажээ.