//МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Б.ЛХАГВАСҮРЭНГ ТОМИЛОХ САНАЛ ДЭМЖИГДЛЭЭ

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Б.ЛХАГВАСҮРЭНГ ТОМИЛОХ САНАЛ ДЭМЖИГДЛЭЭ

Монголбанкны шинэ ерөнхийлөгчийг томилох асуудлаар өнөөдөр өглөө УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцжээ. Тус хороо нь нийтдээ 19 гишүүнтэй боловч тухайн хурал 11 гишүүний ирцтэй хуралджээ. Монголбанкны шинэ ерөнхийлөгчөөр тус банкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Лхагвасүрэнг, Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Д.Баярсайханыг томилох талаар хэлэлцсэн бөгөөд хорооны гишүүд 81.9 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

Э.Болорзэв