//ҮХЦ-н ДАРГА Д.ОДБАЯРЫН АЛБАН ТУШААЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

ҮХЦ-н ДАРГА Д.ОДБАЯРЫН АЛБАН ТУШААЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан өнөөдөр 11:00 цагт эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч хэлэлцэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн зургаадугаар зүйлийн зургаа дахь хэсгийг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат хуралдааныг даргалж буй аж.

Э.Болорзэв