//Н.БАЯРТСАЙХАН АЖЛАА ӨГӨХ ӨРГӨДЛӨӨ ӨГЧЭЭ

Н.БАЯРТСАЙХАН АЖЛАА ӨГӨХ ӨРГӨДЛӨӨ ӨГЧЭЭ

Монгол Улс саарал жагсаалтад орсонтой холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатарын зүгээс Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг албан үүргээс нь чөлөөлөх тухай тогтоолын төслийг өргөн барьсан. Уг тогтоолын төслийг өргөн барьсантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлсэн билээ. Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан албан үүргээсээ огцрох өргөдлөө УИХ-ын дарга Г.Занданшатарт өчигдөр өгчээ.