//МАНАЙ БОКСЧИД АЗИЙН АШТ-ЭЭС ЕСӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

МАНАЙ БОКСЧИД АЗИЙН АШТ-ЭЭС ЕСӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Боксын залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж өчигдөр өндөрлөлөө. Азийн шилдэг залуу боксчид хүч сорин өрсөлдсөн тус тэмцээний эрэгтэйчүүдийн багийн дүнгээр Казахстан улс зургаан алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлэв. Казахстаны багаас Мухаммедсабыр Базарбай уулу (49 кг), Махмуд Сабырхан (52 кг), Бийбарс Жексен (56 кг), Дархан Дуйсебай (64 кг), Тогамбай Сагындык (91 кг) и Аманат Сабыргали (+91 кг) нар алт, Азамат Бектас (75 кг) мөнгө, Маргулан Айдарулы (69 кг), Ерасыл Жакпеков (81 кг) нар хүрэл медаль хүртжээ. Гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл медальтай Узбекистан удаалсан бол нэг алт, хоёр хүрэл медаль хүртсэн Японы баг тамирчид гуравдугаарт эрэмбэлэгджээ. Эмэгтэйчүүдийн багийн дүнг таван алтан медаль хүртсэнээр  Энэтхэг улсын тамирчид тэргүүлсэн ажээ.

Монгол улсын боксчид есөн хүрэл /эрэгтэй хоёр, эмэгтэй долоо/ медалийн амжилтаар тэмцээнийг өндөрлүүллээ.

Э.Болорзэв