//УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГА ХОЁР ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ШИЙТГҮҮЛЭВ

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГА ХОЁР ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ШИЙТГҮҮЛЭВ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр болж, түүнд хоёр жил хорих ял оноожээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Гантулгад холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан гурван удаа хойшилсны эцэст ийнхүү хуралдсан юм.

Улмаар УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох эхний хэрэгт 1 жил 4 сар, хоёр дахь хэрэгт 8 сар буюу нийт хоёр жилийн хорих ял оноожээ.