//Автомашин болон эд ангийг хулгайлдаг долоон этгээдийг баривчилжээ

Автомашин болон эд ангийг хулгайлдаг долоон этгээдийг баривчилжээ

Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт автомашин болон түүний эд анги хулгайлах гэмт хэрэг бүртгэгдэж байсан ч, сүүлийн үед улам бүр нэмэгдсэн байна. Энэхүү хэрэгтэй холбогдуулан Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид болон Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хамтран шалгалтын ажиллагааг эрчимтэй явуулснаар дээрх төрлийн гэмт хэргийг бүлэглэн үйлддэг 14-19 насны долоон этгээдийг арваннэгдүгээр сарын 06-10-ны хооронд баривчилсан байна. Урьдчилсан байдлаар дээрх этгээдүүд 20 гаруй автомашин, мөн тооны автомашины эд ангиуд хулгайлсан болох нь тогтоогджээ.

Э.Болорзэв