//MAXQ сэтгүүлийн нүүрийг чимсэн монгол бүсгүйн ээлжит амжилт…

MAXQ сэтгүүлийн нүүрийг чимсэн монгол бүсгүйн ээлжит амжилт…

Солонгосчуудын дунд Мichelle нэрээрээ олонд танигдаад буй Э.Пүрэвдаваа гэх монгол бүсгүй өв тэгш бие галбиртайгаараа  тус улсын “Бикини мисс”-үүдийн дундаас эрхгүй ялгарч, олон ч тэмцээнээс шагнал хүртээд байгаа билээ. 13-н жилийн өмнө бизнесмэн аав, ээжийгээ даган Солонгост хөл тавьсан бөгөөд өдгөөг хүртэл Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа гэнэ.  Тэнд сурч, амьдарч буй олон гадаад иргэдээс Michelle чухам юугаараа ялгарч, олонд танигдсан нь сонирхолтой. Тэгвэл Э.Пүрэвдаваа 4-р сард болж өнгөрсөн Солонгосын фитнессийн аварга шалгаруулах “Musclemania” тэмцээний Miss Bikini төрөлд гуравдугаар байр эзэлснээс гадна “K-Beautiness championship” буюу Солонгосын шилдэг фитнесс мисс модель шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож дэд миссээр шалгарсан юм.

Ийн олны анхаарлыг татаж эхэлсэн Michelle MAXQ сэтгүүлийн нүүрийг ч мөн чимснээр солонгосчууд түүнийг “Монголын үзэсгэлэнт бүсгүй” гэлцэх болоод байна.

Тус улсад Дипломат харилцаа, аюулгүй байдлын чиглэлээр Hallym их сургуульд суралцаж магистрын зэргээ хамгаалсан мисс бүсгүй ирээдүйд хоёр орны гүүр болох зорилготой байгаагаа нэгэн ярилцлагадаа дурджээ. Энэ нь ч олны анхаарлыг ихээр татаж эхэлсэн байна. Шоу бизнест хүч үзээд зогсохгүй дипломат харилцаанд ч мөн өөрийн хувь нэмрээ оруулахаар ажиллаж байгаа тэрбээр “Marinе” корпорацын гэрээт моделиор шалгарч, сэтгүүлийн нүүр хуудсыг чимэх болжээ.Image may contain: 1 person, sitting, living room and indoor

Э.Болорзэв