//“Ивээл” брэнд 3 дахь салбараа нээн, үйлчлүүлэгчиддээ сюрприз барьж байна

“Ивээл” брэнд 3 дахь салбараа нээн, үйлчлүүлэгчиддээ сюрприз барьж байна

Үндэсний үйлдвэрлэгчдийн нэг “Ивээл” брэнд 3 дахь салбараа Шангри-Ла молл-ын 1 давхарт  нээж үйл ажиллгааныхаа цар хүрээг тэлжээ. Ивээл брэнд нь 2017 онд Улаанбаатар хотод чадварлаг, тэмүүлэлтэй залуусын хязгааргүй хүсэл мөрөөдөл, өөрчлөн шинэчлэх эрмэлзлээр бий болсон залуухан брэнд юм. Энэхүү брэнд нь содон бөгөөд загварлаг бүтээгдэхүүнийг бүхий л цаг үед өмсөж, хэрэглэхэд тохиромжтойгоор урладагаараа ихэд онцлогтой. Тус байгууллагын хамт олон 3 дахь салбараа нээсэнтэй холбогдуулан үйлчлүүлэгчиддээ ээлжит нэгэн сюрпризээ барьжээ. Тодруулбал “IVEEL BRAND Шинэ коллекц” Италийн алдарт Flormar Mongolia /Official/ Гоо сайхан, нүүр будалтын цогц бүтээгдэхүүний брэндтэй хамтран үйлчлүүлсэн хүмүүсдээ гэнэтийн бэлэг барьж байна. Таны “Ивээл” брэндийн бүтээгдэхүүнээс худалдан авалт бүрт Flormar брендийн  20%-ийн купон бэлэглэх юм байна.  Тэрхүү купоноор  “Номин” супермаркетын бүх салбарт байрлах “Flormar” брэндээс дурын бүтээгдэхүүнээ 20% хямдруулан авах боломжтой.  Тус брэндийн бүтээгдэхүүнүүд “Ивээл” брэндийн дэлгүүрүүдэд 200 гаран загвар бэлэн худалдаалагдаж байгаа ажээ.

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин
Өв соёлоо хайрлая

Салбар 1: Минж плаза ,4 давхартУтас 70117337 

Салбар 2 Зайсан хилл 4, давхарт Утас 75777337

Салбар 3 Шангри-Ла молл,1 давхарт Утас 75777337