Цагдаагийн 4000 гаруй алба хаагчдад тэмээний ноосон хантааз олголоо

access_time 2019-11-08
remove_red_eye 26

Цагдаагийн ерөнхий газраас Засгийн газрын тогтоолын дагуу “Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны загвар, түүний эдэлгээний хугацаа, цагдаагийн алба хаагчид дүрэмт хувцасны мөнгөн хангамж олгох журам батлах тухай” журамд заагдсан “Тэмээний ноосон хантааз”-ыг энэ онд үндэсний үйлдвэрлэгч “Кашмер холдинг” ХХК-ийн загварыг шалгаруулан шинээр хийлгэсэн байна.

Өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан энэхүү хантаазыг шууд чиг үүрэг гүйцэтгэж буй төв, орон нутагт ажилладаг цагдаа зохицуулагч, эргүүлийн цагдаа, цагдаа жолооч болон хяналтын чиглэлээр үүрэг гүйцэтгэж буй 4000 гаруй алба хаагчдад эхний ээлжинд олгоод байна.

Энэхүү хантааз нь хагас бариу хэлбэртэй, босоо захтай, хэрэглээнд тэсвэртэй, хар хөх өнгийн хөвөн даавуун материалтай, суналт багатай, бүрзийлт үүсдэггүй, хэлбэрээ хадгалах чадвар болон дулаан хадгалах чадвар сайтай 100 хувь тэмээний ноосон материалтай гэдгээрээ онцлогтой юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. SHILEN.MN | Бүхэнд ил олонд ойр