Зохиолч Казүо Ишигүрогийн “Намайг бүү явуулаач” роман орчуулагджээ

access_time 2019-11-07
remove_red_eye 39

2017 оны “Нобел”-ийн Утга зохиолын салбарын шагналт, Япон гаралтай Их Британийн зохиолч Казүо Ишигүрогийн “Never let me go”, “Намайг битгий явуулаач” романыг онцлон “МонСудар”  хэвлэлийн газар эх хэлнээ хөрвүүлжээ. Зохиолч энэхүү романаа 2005 онд бичиж байсан бөгөөд тухайн жилийнхээ “Бүүкер”-ийн шагналыг хүртэж байв. Эл зохиолчийн “Хөвөлзөх ертөнцийн зураач”, “Өдрөөс үлдсэн зүйл” зэрэг зохиолууд уншигчдын гарт хүрээд удаж буй билээ. Зохиолч Казүо Ишигүрогийн уран бүтээлийн замналд “Намайг битгий явуулаач” роман  нь хамгийн алдартай.  Тус романаас сэдэвлэн бүтээсэн ижил нэрт уран сайхны кино 2010 онд үзэгчдэд хүрч байсан билээ. Казүо Ишигүро нь Их Британийн Хатан хааны утга зохиолын нийгэмлэгийн гишүүн бөгөөд 1995 онд Их Британийн хаант улсын одонгоор шагнуулсан өдгөө олон улсад хамгийн алдартай зохиолчдын нэг юм.

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. SHILEN.MN | Бүхэнд ил олонд ойр