Д.Одбаярыг БНСУ-с гарахыг 10 хоног хоригложээ

access_time 2019-11-07
remove_red_eye 27

 

Аравдугаар сарын 31-ний өдөр ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр Улаанбаатараас Сөүл чиглэлийн нислэгийн үеэр онгоцны үйлчлэгчийн биед хүрч, бэлгийн дарамт учруулсан гэх хэрэгт холбогдсон билээ.

Эхний байцаалтыг хэрэг гарсан өдөр явуулахад Д.Одбаяр “Тийм зүйл огт болоогүй. Арын суудлын хүнтэй андуурсан байна” хэмээн мэдүүлж байсан.

Тэгвэл ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр хоёр дахь байцаалтад орохдоо “Согтуу байсан тул юу болсныг санахгүй байна” гэж мэдүүлжээ.

Түүнчлэн, түүнтэй хамт явсан А гэгчийг ИНТЕРПОЛ-оор эрэн сурвалжлуулж байгаа юм.

БНСУ-ын Инчеон хотын цагдаагийн газарт Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц /ҮХЦ/-ийн дарга Д. Одбаярын байцаалт 11 цаг орчим үргэлжилсний эцэст өнгөрсөн шөнө 01.00 цагийн орчимд өндөрлөжээ. Түүнийг 10 хоног тус улсаас гарахыг хориглож, хэргийг үргэлжлүүлэн шалгахаар болсон байна.

Мөн тэрбээр байцаалтын явцад зарим нэг буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн гэдгийг албан ёсны эх сурвалжууд мэдээлжээ.

Гэрч, хохирогчдын мэдүүлснээр Д.Одбаяр болон А нар нь тухайн өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба Д.Одбаяр нь онгоцны ариун цэврийн өрөөний ойролцоо 20 орчим насны үйлчлэгч бүсгүйн гуянд хүрсэн бол А нь хэд хэдэн удаа шар айраг өгөхийг шаардан өөр нэгэн үйлчлэгч бүсгүйг мөрөөр нь тэвэрч бэлгийн дарамт учруулсан гэгдэж байгаа юм. Мөн Д.Одбаяр нь тухайн үед шаардлага тавьсан нисэх багийн ажилтныг хана руу түлхэж, орчуулга хийхээр ирсэн KAL-ын ажилтан монголын иргэн Б-г “Намайг ҮХЦ-ийн дарга гэдгийг мэдэх үү?. Шууд орчуулаадах. Чи хаана амьдардаг юм. Би чамайг монголд очоод зүгээр өнгөрөөхгүй” гэх мэтээр сүрдүүлсэн гэсэн мэдээллүүд байна.

Э.Болорзэв

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. SHILEN.MN | Бүхэнд ил олонд ойр