Ховд аймгаас олдсон Түрэг эмэгтэйн олдвор 1500 жилийн өмнөх үед хамаарна

access_time 2019-11-07
remove_red_eye 41

Ховдоос олдсон 1500 жилийн тэртээх түрэг эмэгтэйн олдвор

Ховд аймгаас олдсон 1500 жилийн тэртээх түрэг эмэгтэйн олдвор дэлхий дахинд шуугиан тариад байгаа билээ. Уг олдвор Итали дахь Альпийн нуруунаас олдсон Оетзи-той эн зэрэгцэхүйц нандин олдвор бөгөөд өндөрлөг хүйтэн сэрүүн газраас олдсон тул харьцангуй сайн хадгалагдан үлджээ.

Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг Үзүүр гялан хэмээх газраас олдсон эртний Монгол эмэгтэйн олдвор “адидастай эмэгтэйн олдвор” хэмээн алдаршаад байгаа. Учир нь 1500 жилийн тэртээх энэ эмэгтэйн өмсч байсан гутлан дээр өнөөгийн алдарт бренд Адидас-ийн таних тэмдэгтэй ижил алагласан зураас байгаа юм.

                                                                     

Тэгвэл дахин нэг сонирхолтой зүйл ил болсон нь дээрх гутлан дээр Адидас-ийн таних тэмдгээс гадна Apple-ийн таних тэмдэг болох хазсан алим байгаа нь шуугиан тариад байна. Судлаачдын тогтоосноор энэ эмэгтэй буюу 1500 жилийн тэртээ монгол эмэгтэйчүүд маш загварлаг хувцасладаг байсан нь ил болоод байна. Нөгөө талаас олон улсын судлаачид 1500 жилийн тэртээ ч өнөөгийнхтэй адил хэмжээний хувцас өмсч, одоо үеийнхээс ялгагдахааргүй цүнх болон эд хэрэглэл хэрэглэж байсан нь нилээдгүй чамин дэгжин байсны илрэл гэдгийг хүлээн зөвшөөрөөд байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. SHILEN.MN | Бүхэнд ил олонд ойр