//Н.Түвшинбаяр “Булган аймгийн сагсан бөмбөгийн багийн” эзэн боллоо

Н.Түвшинбаяр “Булган аймгийн сагсан бөмбөгийн багийн” эзэн боллоо

Олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр Монголын сагсан бөмбөгт Булган аймгийн анхны мэргэжлийн багийг байгуулжээ. Тэрбээр тамирчдаас анхны багийн эзэн болоод байна.

Энэ сарын 16-нд эхлэх 21 аймгийн үндэсний лигийн тэргүүн хэсэгт зургаа, дэд хэсэгт 10 баг өрсөлдөх гэнэ. Тодруулбал, МҮСБХ-ноос зохион байгуулах тус лигийн тэргүүн хэсэгт “Архангай алтан Дорнодын дайчид”, “Ховд шонхорууд”, “Өвөрхангай Тэнүүн-Өлзий”, “Сүхбаатар Дарьганга Альянс Тех харцага”, “Баянхонгор мазаалай”, “Улаанбаатар Энержи” багийнхан өрсөлдөх бол дэд хэсэгт Завхан, Булган, Увс тэргүүтэй 10 аймгийн сагсан бөмбөгчид оролцоно гэдгийг МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга мэдээллээ.

Энэ жилийн сагсан бөмбөгийн үндэсний лигт анхны гэх тодотголтой Булган нутгийн багийнхан Олимпийн аварга Найдангийн Түвшинбаярын нэрээр дуудуулах нь ээ.