//СОГТУУГААР АМЬ НАСАА АЛДСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ

СОГТУУГААР АМЬ НАСАА АЛДСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ

Баянзүрх дүүрэг, Энхтайваны Өргөн Чөлөөнд байрлах  Кемпински зочид буудалд согтуугаар амь насаа алдсан хэрэг БЗД-н Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2019.11.06нд бүртгэгжээ.
 
Энэ талаар тодруулга авах гэтэл тус зочид буудлаас уг хэргийн талаар ямарч мэдээлэл өгөхгүй хэмээн нууцаллаа. Эх сурвалжийн хэлснээр 2 эрэгтэй 1 эмэгтэй  иргэн хамт өрөө авч, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан.
 
Харин өглөө 1 эрэгтэй нь амиа хорлосон байдалтай олдсон. Цагдаагийн хэлтэс энэхүү хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа ажээ.