//Морин цэргийн жанжин

Морин цэргийн жанжин

Хилийн чанадад 500 гаруй адуутай, дөрвийн дөрвөн морин циркийн хамтлагтай түүн шиг баавартай эр монголд байхгүй. Баавгай, чоно, адуу гээд олон төрлийн амьтан сургадаг онцгой авьяастан ч ховор. Д.Ариунболдын зөвхөн нэг хамтлаг энэ жил БНХАУ-ын Хотонгийн өөртөө засах орны Инчуань мужид байрлах таван А зэрэглэлийн жуулчны цогцолборт үзүүлбэрээ үзүүлж, дэлхийн олон орны аялагчдын талархлыг хүлээсэн билээ. Монголын морин циркч залуусын тоглолтыг 20 гаруй удаа үзээд уйдаагүй эрхэм ч байдаг. Тус оронд хүрэлцэн ирсэн жуулчид, суурин иргэдийн үнэлгээгээр хамгийн сонирхолтой үзүүлбэр үзүүлдэг аялал жуулчлалын хамтлагаар шалгарч ГранПри шагнал хүртсэн юм. Энэ жилийн GrandAwards-50 наадмаас Шоу энтертайнмент салбарын ТОП ААН шагнал хүртлээ. Дундад улсын морины хорхойтнуудаас “Азийн сүүлчийн морин цэргийн жанжин” цол хүртсэн тэрбээр түүх соёлын сурталчилгааг хилийн чанадад хэний ч дэмжлэггүйгээр хийж ирсэн гавьяатан.