ҮХЦ-г М.Чинбат ахална

access_time 2019-11-07
remove_red_eye 25

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-д агаарын тээврээр зорчиж явахдаа онгоцны үйлчлэгчийн биед зүй бусаар хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн гэх шалтгаанаар тус улсад шалгагдаж байгаа билээ. БНСУ-ын хууль хяналтын байгууллага Д.Одбаярт 10 хоногийн хийлийн хориг тавих шийдвэрийг өчигдөр /2019.11.06/ гаргасан.

Үүнтэй холбогдуулан, Үндсэн хуулийн цэцийн байнгын үйл ажиллагааг хангах зорилгоор Д.Одбаярын оронд цэцийн гишүүн М.Чинбатыг түр ахлуулахаар болсон байна. Холбогдох хуулиараа ҮХЦ-ийн даргыг цэцийн гишүүдийн хамгийн ахмад настай нь түр ахлах зохицуулалттай аж.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. SHILEN.MN | Бүхэнд ил олонд ойр