“Монголын үндэсний фронт” хөдөлгөөний жагсаалыг хойшлуулжээ

access_time 2019-11-07
remove_red_eye 22

“Монголын үндэсний фронт” хөдөлгөөн арваннэгдүгээр сарын 7-нд “Эх орон дуудаж байна” жагсаал зохион байгуулахаар төлөвлөсөн байсан. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Үндэсний фронтын тэргүүн Б.Баярмагнайд албан бичгээр хүргүүлжээ. Учир нь, ЗГХЭГ-аас арваннэгдүгээр сарын 7-нд төрийн ёслолын арга хэмжээтэй тул жагсаал цуглаан зохион байгуулахгүй хэмээн мэдэгджээ. “Монголын үндэсний фронт” хөдөлгөөний жагсаал цуглааныг арваннэгдүгээр сарын 8-ны 11.00-18.00 цагт зохион байгуулах зөвшөөрөл өгсөн аж.  Тэд өнөөгийн УИХ-ыг тарах, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахгүй байхыг шаардаж байгаа юм. Жагсаалыг Улаанбаатарт Сүхбаатарын талбайд, орон нутагт аймгуудын төвд зохион байгуулна гэлээ.

Э.Болорзэв

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. SHILEN.MN | Бүхэнд ил олонд ойр