Архидан согтуурах явдал хэрээс хэтэрч байна

access_time 2019-11-06
remove_red_eye 18

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт төрсөн эгч дүүс нийлэн архидан согтуурснаас үүдэн, нэгэн рүүгээ тогоотой буцалж байсан хоол цацсан хэрэг гарсан байна. Тодруулбал, тус эгч дүүс архи согтууруулах ундаа хэрэглэж, улмаар муудалцсанаас үүдэн дүү нь тогоотой хоолоо авч эгч рүүгээ цацсан гэлээ.  Одоо эгч нь эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байгаа бол дүүд нь цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн шалгаж буй тухай албаны эх сурвалж мэдээллээ.

Таван шарын автобусны буудал дээр асаалттай байсан приүс маркийн автомашиныг  хулгайлан зугтсан  хэрэг энэ сарын 4-ний шөнө гарчээ.

Тодруулбал энэ хэргийг 26 настай иргэн Б гэгч үйлдсэн ба хулгайлсан автомашинаа унаж, замын хөдөлгөөнд оролцож явахдаа дөрвөн автомашиныг мөргөсөн байна. Б нь хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг цагдаагийн байгууллага шалган илрүүлсэн бөгөөд иргэд Б-д согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, автомашин хулгайлсан, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм.

Энэ мэтчилэн архидан согтуурснаас үүдэн хүний эд хөрөнгө, амь насанд хохирол учруулахуйц жигшүүрт  хэргүүд  шил шилээ даран гарсаар байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас  иргэдийг цаг алдалгүй дуудлага мэдээлэл өгч байхыг сануулж байна.

Э.Болорзэв

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. SHILEN.MN | Бүхэнд ил олонд ойр