//“Осака Их Дуулга 2019”-д Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр тэргүүтэй 14 бөх зодоглоно

“Осака Их Дуулга 2019”-д Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр тэргүүтэй 14 бөх зодоглоно

Японы Осака хотноо арваннэгдүгээр сарын 22-24-нд жүдо бөхийн энэ оны хамгийн сүүлийн “Осака Их дуулга-2019” тэмцээн болох гэж байна. Энэ удаагийн Осакагийн Их дуулгад Монголын шигшээ багийн 14 шилдэг жүдоч хүч үзэхээр болжээ. Баг бүрэлдэхүүнээс танилцуулбал, эрэгтэйчүүдээс 60 кг-д Л.Өнөболд, Э.Ариунболд, 66 кг-д Д.Төмөрхүлэг, Г.Хэрлэн, 73 кг-д Ц.Цогтбаатар, 81 кг-д О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, 90 кг-д Г.Алтанбагана, 100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Н.Түвшинбаяр, эмэгтэйчүүдээс 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д Д.Сумьяа нар багтжээ.

 

Өнгөрсөн жил Японы Осака хотод болсон жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнд Монголоос Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Д.Сумъяа тэргүүтэй 11 хүчтэн зодоглон, монгол жүдочид багийн дүнгээр зургадугаарт орж байсан билээ. Жүдо бөхийн “Осака Их дуулга-2019” тэмцээнд дэлхийн 101 орны 646 жүдоч /эрэгтэй 376, эмэгтэй 270/ хүчээ сорихоор мэдүүлгээ ирүүлсэн байна.

“Осака Их Дуулга 2019” тэмцээний хуваарь: 

Арваннэгдүгээр сарын 22-нд – Эрэгтэй 60, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг

Арваннэгдүгээр сарын 23-нд – Эрэгтэй 73, 81 кг, Эмэгтэй 63, 70 кг

Арваннэгдүгээр сарын 24-нд – Эрэгтэй 90, 100, +100 кг, Эмэгтэй 78, +78 кг-н жингийн барилдаанууд тус тус болох нь ээ.

Э.Болорзэв