//Бодибилдинг, фитнессийн ДАШТ-д Монгол Улсын 16 тамирчин өрсөлдөнө

Бодибилдинг, фитнессийн ДАШТ-д Монгол Улсын 16 тамирчин өрсөлдөнө

Бодибилдинг фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 8-10 ны өдрүүдэд БНСУ-ын Чэжү аралд зохион байгуулагдана. Энэ жилийн ДАШТ-д өрсөлдөхөөр Монгол Улсын Бодибилдинг фитнессийн холбооны 16 тамирчин өнөөдөр өглөө “Чингис Хаан Нисэх онгоцны буудал”- с Чэжүг зорьлоо.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд

  • Бодибилдингийн 21 нас хүртэл залуучууд ангилалд тамирчин Б.Хэрлэн
  • Бодибилдинг 55 кг болон мастер 40-49 насны ангилалд тамирчин Ч.Мянганбилэг
  • Бодибилдинг 60 кг ангилалд тамирчин Э.Энхманлай
  • Бодибилдинг 80 кг болон мастер 50-59 насны ангилалд тамирчин С.Дуламрагчаа
  • Эрэгтэй атлетик -182 см ангилалд тамирчин Б.Хүсэлтүвшин
  • Эрэгтэй спорт модель -170 см ангилалд тамирчин Б.Лхагвадорж
  • Эрэгтэй спорт модель -170 см ангилалд тамирчин С.Нарангэрэл
  • Эрэгтэй спорт модель +180 см болон фитнесс ангилалд тамирчин Ж.Баянмөнх
  • Эмэгтэй атлетик -165 см болон 30-39 насны ангилалд тамирчин Г.Гансаруул
  • Эмэгтэй атлетик -165 см болон 40-с дээш насны ангилалд тамирчин Х.Далайжаргал
  • Эмэгтэй атлетик +165 см болон 40-с дээш насны ангилалд тамирчин З.Ариунаа
  • Эмэгтэй модель -155 см болон фитнесс ангилалд тамирчин Д.Энхбилэг
  • Эмэгтэй модель 40-с дээш насны ангилалд тамирчин З.Оюун-Ундрах
  • Эмэгтэй спорт модель -165 см болон 30-с дээш насны ангилалд тамирчин Б.Адъяахүү
  • Эмэгтэй спорт модель -165 см болон 30-с дээш насны ангилалд тамирчин Б.Солонго
  • Эмэгтэй спорт модель +165 см ангилалд тамирчин Н.Анужин нар тус тус өрсөлдөнө.

Монгол Улсаа төлөөлөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Бодибилдинг фитнессийн баг тамирчиддаа спортын өндөр амжилт гаргахыг хүсье.

Э.Болорзэв