//Өнгөрөгч саруудад “Залилах” гэмт хэрэг улсын хэмжээнд 4,125 бүртгэгджээ

Өнгөрөгч саруудад “Залилах” гэмт хэрэг улсын хэмжээнд 4,125 бүртгэгджээ

2019 оны 10-р сарын байдлаар “Залилах” болон бэлэн мөнгөний асуудалтай холбоотой 4,125 хэрэг бүртгэгджээ.

Нийт бүртгэгдсэн хэргийн 50-60 хувийг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулах, хүүтэй болон хүүгүй мөнгө зээлэх, зээлийн болон барьцааны гэрээ байгуулан эд зүйл өгч, авах явцад үүссэн маргаантай холбоотой гомдол мэдээлэл эзэлжээ.

Мөн сүүлийн үед иргэд хуурамч веб сайт, холбоосоор нэвтэрч хувийн нууцлал аюулгүй байдлаа алдаж санхүүгээр хохирох, онлайнаар бараа материал захиалж залилуулах, хэн нэгэн олны танил эрхмүүдийн зурагтай хуурамч хаягаар явуулж байгаа уралдаанд оролцож хохирох тохиолдол их гарч байна. Эх сурвалж тодорхойгүй аливаа холбоос линкэнд нэвтэрч хувийн мэдээллээ алдахаас урьдчилан сэргийлэх, урьдчилгаа мөнгө авдаггүй гэх газраас онлайн худалдан авалт хийх, олны танил эрхмүүдийн зурагтай мөнгө, бэлэг дурсгал амласан уралдаан тэмцээн бусад мэдээлэлд итгэж өөрийн цаг зав, хөрөнгө санхүүгээр хохирохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Э.Болорзэв