н.Нэргүй: Дарга холбогдох байгууллагуудад гомдол гаргасан гэсэн

access_time 2019-11-01
remove_red_eye 119

Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр  “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр болон түүнийг дагалдан явсан А нар аравдугаар сарын 31-ний өдөр Улаанбаатараас Сөүлийн чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүйн биед гар хүрч “бэлгийн халдлага” үйлдсэн хэргээр цагдаад баригджээ. Тэрбээр Улаанбаатар- Сөүл чиглэлийн нислэгээр Индонез улсад болох Олон улсын Цэцийн гишүүдийн хуралд оролцохоор Солонгосоор дамжин зорчиж явахдаа энэ хэрэгт холбогдсон гэдгийг баттай эх сурвалж мэдээллээ.” хэмээн мэдээллэсэн билээ.

Үндсэн хуулийн цэцийн газраас мэдэгдэл гаргасантай холбогдуулж, хэвлэлийн төлөөлөгч н.Нэргүйгээс тодруулга авлаа.

      

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Индонези Улсад болох Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хуралд оролцохоор  БНСУ-аар дамжин зорчиж явсан нь үнэн.

-Танай байгууллагаас мэдэгдэл тарааж байгаа нь үнэн үү?

-Үнэн.

-Хэвлэлийн төлөөлөгч нь хэн гэдэг хүн бэ?

-Би байна.

-Таны нэр хэн бэ?

-Нэргүй. Танайх ямар сайт вэ.

-Shilen.mn.

-Та нар утас имэйл хаягаа өгчих. Би цаг үеийн мэдээллүүд өгч байж болох уу?

-Бололгүй яах вэ. Танай дарга онгоцны үйлчлэгчийн биед хүрсэн гэдэг худлаа болж таарав уу?

-Тийм.

-Худлаа гэдгийг хаанаас тогтоосон юм бэ?

-Манай дарга өөрөө ярьсан. Холбогдох байгууллагууд руу нь хандсан гэж байналээ.

-Тэгэхээр үйлдэл үнэн худлаа эсэх нь яг тогтоогдоогүй гэсэн үг үү?

-Тийм ээ. Яг тогтоогдоогүй. Өөрөө огт холбогдолгүй гэж хэлсэн.

-Хамт явсан А гэгч нь хэн юм бэ?

-Тэр тухай би мэдэхгүй. Хэвлэлүүдээр А гэгч хүн хамт явсан гэж бичсэн байналээ.

Сэтгүүлч Э.Болорзэв

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. SHILEN.MN | Бүхэнд ил олонд ойр