//“Будапешт 2019”-д эрэгтэйчүүд айрагдлаа

“Будапешт 2019”-д эрэгтэйчүүд айрагдлаа

“Будапешт-2019” 23 хүртэлх насанд хүрэгчдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн ангилал аравдугаар сарын 28-30-ны өдрүүдэд Унгарын нийслэл Будапештийн “Ludovika Arena”-д боллоо.

Эрэгтэйчүүдийн ангилалд дэлхийн 43 орны 215 тамирчин 10 жинд өрсөлджээ. Манай улсын эрэгтэйчүүдийн ангилалд багаараа оролцсоноос 74 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Бямбадорж, 125 кг-ын жинд “Аварга” сургуулийн тамирчин ОУХМ М.Лхагвагэрэл нар хүрэл медалийн эзэн болсон билээ.

Харин 57 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Занабазар, 86 кг-д МУБИС-ийн тамирчин ОУХМ Г.Ганхуяг медалийн төлөө барилдаж шагналт тавдугаар байрт оржээ. Түүнчлэн 70, 79, 97 кг-ын жинд хүч үзсэн тамирчид маань шагналын оноо цуглуулсан. Будапештийн дэвжээнд олимпийн 57, 74, 86, 125 кг-ын жинд медалийн төлөө барилдсан нь залуу үе төрөн гарч ирж байгааг харуулжээ.

Мөн 65 кг-ын жинд 21 настай Т.Тулга “Токио-2020” олимпийн наадмын эрх авсан тул энэ удаагийн тэмцээнийг өнжсөн бол 97 кг-д 18 настай Э.Батмагнайг энэ жинд их ирээдүй хүлээж байна. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын баг тамирчид 70 оноогоор тавдугаар байрт эрэмбэлэгдлээ

Мөн чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаанууд болж хүнд жинд “Монголиа Опен”, “Байгаль Опен” Олон улсын тэмцээий мөнгө, УАШТ-ий мөнгө, хүрэл медальт “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Ариунжаргал шагналт тавдугаар байрт шалгаран айрагджээ.

Э.Болорзэв