Сэтгүүлчдийг нууцын зэрэглэлтэйгээр шалгаж эхэлжээ

access_time 2019-10-31
remove_red_eye 54

Цагдаагийн ерөнхий газраас нэр бүхий найман сэтгүүлчийг шалгаж, нууцаар тагнаж, чагнасан асуудал гарчээ.

Түүнчлэн хуулийн байгууллага сэтгүүлчид дээр нууц ажиллагаа явуулсан энэ хэргийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас шалгаж эхэлжээ. Энэ тухай өчигдөр “УИХ-ын гишүүн Х.Нямбаатар” сэтгүүлчдийн форумд оролцох үеэр хэлсэн.

Тэрээр “Сэтгүүлчид яагаад энэ асуудлаар дуугарахгүй байгаа юм бэ?. Би Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд сэтгүүлчдийг шалгасан асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч гэж ТЕГ-т албан бичгээр хандсан. Гэвч өнгөрсөн долоо хоногт нууцын зэрэглэлтэйгээр шалгаж байгаа гэсэн агуулгатай хариу ирүүлсэн байна. Хэрэв сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг нууцаар шалгаж эхэлсэн бол энэ маш ноцтой асуудал шүү” гэсэн юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. SHILEN.MN | Бүхэнд ил олонд ойр