//Өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” тэмцээний аваргууд тодорлоо

Өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” тэмцээний аваргууд тодорлоо

Нийслэл хот байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын нэрэмжит нийслэлийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” тэмцээн аравдугаар сарын 29-ний өдөр амжилттай  зохион байгуулагдаж аваргууд тодорлоо.

Баянгол дүүргийн “Монгени” цогцолбор сургуулийн шатрын танхимд болсон тус тэмцээн гурван үе шаттайгаар явагддаг бөгөөд I шат буюу сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 6000 гаруй бүлгийн 30000 гаруй  сурагч, II шат буюу дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд 9 дүүргийн 98 сургуулийн 2376 сурагч, III шат буюу нийслэлийн шигшээ тэмцээнд 9 дүүргээс шалгарсан 18 багийн 432 хүүхэд уран нүүдэл, оюун ухаанаараа өрсөлдөн аварга багууд тодорлоо.

Тэргүүн байрт Баянзүрх дүүргийн 33 дугаар сургууль

Дэд байрт Баянгол дүүргийн “Монгени” цогцолбор сургууль

Гуравдугаар байрт Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургууль тус тус шалгарчээ.

“Их Нүүдэл” тэмцээнийг жил бүр зохион явуулснаар хүүхэд багачуудын оюуны чадамжийг дээшлүүлэн, улс эх орон, гадаад дотоодын тэмцээнд тогтмол оролцох боломжийг нээж, олон мянган хүүхдийн оюуны хөгжилд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болдог юм.

Э.Болорзэв