//БНАЛАУ-аас ч мөн албадан баривчилгаа хийжээ

БНАЛАУ-аас ч мөн албадан баривчилгаа хийжээ

ТЕГ, ЦЕГ-н албан хаагчид хамтран БЗД-н 15 дугаар хороо Өгөөмөр захын ойролцоох “Oriental”, ЭХЭМҮТ-н зүүн талд байрлах “Кентавр”, БЗД-н ойролцоох “Амар”, ЗЦГ-н ойролцоох Юнион зэрэг зочид буудлуудад үзлэг шалгалт хийсний үр дүнд БНХАУ-н 700 орчим иргэн, 10000 орчим гар утас дугаартайгаа, 1000 орчим өндөр үзүүлэлт бүхий компьютерын хамт  албадан баривчилжээ. Эдгээр иргэдийг санхүүгийн луйвар, залилан, хакер, хувийн мэдээлэл хулгайлсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа тухай эх сурвалжууд мэдээллэсээр байгаа билээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тэгвэл үүнтэй адил төрлийн баривчилгаа Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс-д ч бас болжээ.  

Цахим гэмт хэргийн сэжигтэн байж болзошгүй хятад иргэдийг бөөнөөр нь баривчилсан тухай мэдээлэл хаа сайгүй  давалгаалж байна. Хоёр улсын цагдаагийн байгууллагын харилцан туслалцах гэрээгээр “Хятадын талын захиалгаар хийгдсэн ажил болов уу” гэж таамаглаж байна. Хятадын цагдаагийн Цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба энэ төрлийн гэмт хэрэгтэй хийж буй тэмцлээ эрчимжүүлсээр байгаа бөгөөд гадаадын улс орнуудын хүчний байгууллагуудтай хамтран хэрэгтнүүдийг бөөнөөр нь баривчлан эх орондоо авчран зохих ял шийтгэлийг нь хүлээлгэсээр байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт Лаосоос л гэхэд гурван удаагийн баривчлагаагаар 136 хүнийг эргүүлэн татсан ажээ. 

Эх сурвалж: CCTV

Э.Болорзэв