//Нийслэлчүүд төрийн шагнал хүртсэн “алдартнуудынхаа” баярыг хуваалцаж байна

Нийслэлчүүд төрийн шагнал хүртсэн “алдартнуудынхаа” баярыг хуваалцаж байна

Өнөөдөр төрийн шагнал хүртсэн алдартнуудын баярыг хуваалцаж буй үйл явдлыг “Сүхбаатар”-ын талбайгаас шууд хүргэж байна. Энэ өдрийн хамгийн онцлууштай нь Харанга хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдаш /МУГЖ/ тус хамтлагийн гитарчин Я.Одсүрэн /МУУГЗ/ цол тэмдгээр энгэрээ мялааж байгаа юм.

Төрийн шагнал хүртсэн алдартнуудын баярыг хуваалцаж байна. Сүхбаатарын талбайгаас шууд#

Төрийн шагнал хүртсэн Алдартнуудын баярыг хуваалцаж байна. Төв талбайгаас..#Шууд 2019-10-29

Posted by Tovch.mn on Monday, October 28, 2019

Ингэсгээр Харанга хамтлагийн гишүүд бүгд Монголын рок попын ертөнцөд оруулсан хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж алдраа мөнхөлсөн юм. Харанга хамтлаг нь 2016 онд “Алдрын од” шагнал хүртсэн 2 дахь хамтлаг болсон бөгөөд Соёлын Төв Өргөөний баруун хойд талд тус хамтлагийн хүндэтгэлийн самбарыг байрлуулсан байдгийг шүтэн бишрэгчид нь андахгүй биз ээ. Дашрамд дуулгахад 2009, 2011 онуудад Монгол орноо бүтэн тойрч, тоглолт хийсэн бөгөөд бүх гишүүд нь “Гавьяат” цолтой цор ганц хамтлагаар нэрлэгдсэн бол саяхан буюу энэ сарын 19нд Харанга хамтлагийн 30 жилийн ойн “Замд гаръя” тоглолт болж өнгөрсөн билээ.

 

 Дүрс бичлэгийг: Tovch.mn

Сэтгүүлч Э.Болорзэв