//Д.Азжаргал /Даз арт/-н “Adventure” судалбар зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ

Д.Азжаргал /Даз арт/-н “Adventure” судалбар зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ

Урчуудын эвлэлийн гишүүн, залуу уран бүтээлч, зураач Д.Азжаргал /Даз арт/-н “Adventure” судалбар зургийн үзэсгэлэн “Norphei” арт галлерейд 2019 оны 10 дугаар сарын 25-с 11 дүгээр сарын 2-г дуустал дэлгэгдэж байна. Энэ нь түүний хоёр дахь бие даасан үзэсгэлэн юм.

                 

Хоёр дахь бие даасан үзэсгэлэндээ 2011 оноос өнөөг хүртэл аяласан аялалын тэмдэглэл болох судалбар зураг, байгалийн гэрэл зураг мөн аяллын хугацаанд тохиолдсон сонирхолтой агшинг баримтжуулсан гэрэл зургууд багтсанаараа илүү баялаг аж. Уран бүтээлч энэхүү үзэсгэлэнгээр аяласан газрынхаа гэрэл зураг болон судалбар зургийн тэмдэглэлээр дамжуулан Монгол эх орныхоо үзэсгэлэнт газар нутгийг үзэгч олондоо таниулан сурталчилахыг гол зорилго болгожээ. Үзэсгэлэнд 50 орчим судалбар этюд болон 40 гаруй гэрэл зураг, 30-д аялалын тэмдэглэл багтсан байна.

 

Багаасаа аялалд дуртай зураач залуу маань 2011 онд 1600 км замыг “унадаг” дугуйгаар тойрон аяласан нь адал явдалт аялалын эхлэл болсон байна.

Би аялах дуртай гэж үргэлж хэлдэг Аз Жаргал-тай зураач залуугийн ертөнцөөр аялахыг хүсвэл “Norphei ”  арт галлерейг зориорой. 

Сэтгүүлч Э.Болорзэв