//Монголд анх удаа “хоёр хүний жүжиг”-ийн уралдаан зохион байгуулагдаж байна

Монголд анх удаа “хоёр хүний жүжиг”-ийн уралдаан зохион байгуулагдаж байна

Гэгээн муза Академи  болон УДЭТеатр, УХТеатр хамтран Монголд анх удаа “хоёр хүний жүжиг”-ийн уралдаан зохион байгуулах гэж байна. 

Драмын урлагийн шилдгийг шалгаруулах 15 дахь удаагийн “Гэгээн муза” наадмын “Хоёр хүний жүжгийн” төрөлд нийт долоон багийн уран бүтээлчид оролцохоор бүртгүүлээд байна. 

Уралдаант шалгаруулалт 10-р сарын 30,31-ны өдрүүдэд УДЭТеатр, Улсын хүүхэлдэйн театр, Black box театрын тайзнаа тус тус тоглогдоно.

Тасалбар тус бүрийн үнэ 5000 төгрөг бөгөөд special буюу багц тасалбар нь 25,000 төгрөгөөр УХТеатрын касс, УДЭТеатрын кассаар худалдаалагдаж байгаа ажээ.

Сэтгүүлч Э.Болорзэв