//“Honeymoon” хамтлаг эргэн ирлээ

“Honeymoon” хамтлаг эргэн ирлээ

Сайн байна уу “Honeymoon” хамтлаг уран бүтээлээсээ завсарлага аваад нилээд хугацааг өнгөрөөсөн байна. Дэмжигчдийнхээ сонорыг мялаах сонин сайхан юу байна?

Сайн. Сайн байна уу. Бид одоогийн байдлаар шинэхэн гишүүдээ танилцуулах журмаар шинэ дуунууд болон  клипнийхээ ажилд орчихсон зав чөлөө муухан л явж байна даа.

  • Хамтлагт хэрхэн өөрчлөлт оров? Танилцуулаач?

Хамтлагтаа хоёр шинэ гишүүн нэмсэн. Мэдээж гишүүдээ олоход чамгүй хугацаа зарцуулсан. Авьяас чадвараас гадна урлагт хайртай цаашид энэ салбартаа тууштай явах хүн олоход бага зэрэг бэрхшээлтэй байлаа. Э.Хонгорзулын маань хувьд бага наснаасаа өдийг хүртэл дуулах дуртай, дуулсаар ирсэн урлагт хайртайгын илрэл нь СУИС-г жүжигчин мэргэжлээр төгссөн. Е.Ботожаны хувьд мөн адил дуулах дуртай урлагийн төлөө сэтгэлтэй. Ингээд хамтлагийн ахлагч Б.Солонго болон миний бие Н.Чинчулуун гэсэн дөрвөн хүнээр хамтлагаа бүрдүүлээд шинээр эхэлж байна.

  • Ямар уран бүтээлээ клипжүүлэх гэж байна вэ?

Бидний анхны цомогт орсон Ц.Байдраг ахын Чи хэн юм бэ? дуугаа клипжүүлэхээр ажилдаа орсон байгаа.Одоогоор клипний бэлтгэл ажил л явагдаж байна. Мөн та бидний мэдэх Хар сарнай хамтлагийн ахлагч дуучин С.Амармандах  ахын дүү “Хатариш” дуугаараа олонд танигдсан “жижиг” Амараа найзтайгаа хамтарч хийсэн дуу байгаа. Тэрний дараагаас бидний шинэ хэв маяг, өнгө төрхийг харуулсан дуунууд хийгдэж эхэлнэ.

  • Шинэ клипээ хэзээнээс цацахаар төлөвлөж байна.

Шинэ клипээ оноос өмнө цацахаар төлөвлөж байна. Аль болох чанартай сайн уран бүтээлээр дэмжигчиддээ бэлэг барихаар хичээн төлөвлөж байна.

  • Баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Баярлалаа. Шинэ клипээрээ уулзацгаая.

Сэтгүүлч Э.Болорзэв

Bottom of Form