//Имарт “Олимпийн гараа” тэмцээний бага насны боксчдыг дэмжиж бэлэг бэлэглэлээ

Имарт “Олимпийн гараа” тэмцээний бага насны боксчдыг дэмжиж бэлэг бэлэглэлээ

Монгол улсын ардын багш, гавъяат дасгалжуулагч, академич, профессор ОУХМ Д. Бандийн нэрэмжит бага насны боксчдын “ОЛИМПИЙН ГАРАА – 40 ЖИЛ” тэмцээн энэ сарын 22-27-нд Хан-Уул спорт хороон дээр болж байна. Тус тэмцээнд 34 байгууллагын нийт 391 тамирчин  (11-12, 13-14) гэсэн хоёр насны ангилалд хурд хүчээ сорин өрсөлдөж байна.

Тэмцээний нээлт өнөөдөр болсон ба нээлтийн үеэр Имарт буюу Скай хайпермаркет ХХК-ны зүгээс оролцож буй нийт баг, тамирчдад амжилт хүсч гарын бэлэг бэлэглэлээ.

Скай хайпермаркет нь нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залуучуудын боловсрол, спортыг дэмжсэн олон үйл ажиллагааг зохион байгуулж, дэмжлэг үзүүлдэг ба энэ удаад ч мөн адил ирээдүйн олимпийн баатрууд, дэлхийн аваргууд, гавъяат тамирчид болж өсөж хөгжих бяцхан боксын тамирчдаа урамшууллаа.