ЖДҮ-ийн хөгжлийн дэд хорооны даргаар Ж.Бат-Эрдэнийг сонгожээ

access_time 2019-10-24
remove_red_eye 64

Энэ хороо нь жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн бодлого, зохицуулалтын асуудлыг дагнан хариуцаж бодлогын баримт бичиг, асуудал боловсруулах буюу санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол УИХ-д өргөн мэдүүлэх, түүнчлэн хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий дэд хороо юм.

Ж.Бат-Эрдэнэ нь 1990-1992 онд ОХУ, Рыпкооп улсын үйлдвэрийн газар, менежер, 1994-2000 онд“Ашид-Эрдэнэ” ХХК-ий захирал, 2000-2004 ондЗасгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын дарга, 2007-2012 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллажээ.

2008-2012 онд Монголын төмөр зам ТӨХК-ий Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

2011-2012 онд МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

2013-2016 онд Булган аймгийн Монгол ардын намын хорооны дарга

2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон

2017-2018 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажилласан байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. SHILEN.MN | Бүхэнд ил олонд ойр