//Маргааш Vandebo хамтлагийн тоглолт болно

Маргааш Vandebo хамтлагийн тоглолт болно

Залуусын дунд хэдийнэ эрчийг авсан Vandebo хамтлаг “өөрсдийн нэрээр нэрлэсэн” албан ёсны 2 дахь цомгийнхоо нээлтийг өнгөрсөн сарын 29-нд хийсэн билээ.  Хамтлаг байгуулагдаад нэгэнтээ 2 жилийг ардаа үджээ. Энэ цаг үед хамтдаа байсан сонсогчид, мөн шүүмжлэгчид, үнэнч дэмжигчиддээ зориулан бүрэн хэмжээний   “Намайг Тоо” тоглолтоо 10 сарын 25 буюу маргаашийн баасан гарагт 19:00 цагаас “White Rock Center”-т толилуулах нь ээ.

Тоглолтын тасалбар 25,000 төгрөгийн үнэтэй бөгөөд  “Early Bird буюу Эртэч Шувуухай урьдчилсан тасалбар хөнгөлөлттэй үнээр “Shoppy.mn”-ээр 10 сарын 19-нийг хүртэл худалдаалагдсан байна.  Хүний тоо хязгаартай тул “тоглолтын өдөр гэхэд тасалбар дууссан байхыг үгүйсгэхгүй”  хэмээн хошигноод амжсан нь тэдний шүтэн бишрэгчид хэр олуулаа вэ гэдгийг давхар илтгэж байна. Үнэнч фэнүүд нь Vandebo хамтлагийг монголын бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн ЭМО хамтлагийн нэгээр зүй ёсоор бичигдэнэ хэмээлээ.

Сэтгүүлч Э. Болорзэв