//Жилийн дотор 130 гэмт хэргийн сэжүүрийг гаргаж, 40 хэргийг илрүүлсэн ШОНХОР

Жилийн дотор 130 гэмт хэргийн сэжүүрийг гаргаж, 40 хэргийг илрүүлсэн ШОНХОР

Нэг нас гарантай Шонхор зургаан сартайгаасаа албаны нохойн сургалтад хамрагдаж, өнгөрсөн хугацаанд 1,300 орчим гэмт хэргийн дуудлагаар очин ажиллажээ.

130 хэргийн чиглэл, сэжүүрийг гаргаж, 40 хэргийг нь илрүүлсэн Шонхор дуудлагат албаны нохой хэрхэн ажилладагийг сурвалжлах боломж бидэнд олдсон юм.

ЦЕГ-аас жил бүр тухайн жилийн Шилдэг нохойн төлөөлөгч, Шилдэг нохойг шалгаруулдаг бөгөөд энэ жилийн хувьд Шонхор 40 хэрэг илрүүлэн Улаанбаатар хотын хэмжээнд хэрэг илрүүлэлтийн амжилтаар нэгдүгээрт явж байна. Шонхорын сургагч Д.Чингэлийн хувьд мөн 2016 оны Шилдэг төлөөлөгчөөр шалгарч байжээ.