//U23 насны чѳлѳѳт бѳхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотноо удахгүй болно

U23 насны чѳлѳѳт бѳхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотноо удахгүй болно

U23 насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох Монгол улсын баг тамирчдын замын зардал, дасгалжуулагчдын байр,  хоолны төлбөр зэргийг МЧБХ-ны ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүн, УУХХҮ-н сайд Д. Сумьяабазар, УИХ, ЗГ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё. Баатарбилэг, БСШУС-ын дэд сайд Г. Ганбаяр,
ЗГХАгентлаг БТСГ-ын дарга Монгол улсын гавьяат тамирчин Ц. Шаравжамц, “Токио Олимп” сангийн хамт олон  хамтран шийдвэрлэж өгсөн баярт мэдээ иргэдийн сонорыг мялааж байна.

         

Токиогийн олимп 2020-д эдгээр залуус эрх авч оролцох бүрэн боломжтой хэмээн найдлага тавьж байна хэмээн ЗГХАгентлаг БТСГ-ын дарга Монгол улсын гавьяат тамирчин Ц. Шаравжамц өгүүллээ. Тамирчид “та бүхнийхээ итгэлийг алдахгүй хичээн зүтгэх болно” гэдгээ багш дасгалжуулагч хамт олондоо илэрхийллээ.

Угтаа тэмцээнд оролцох зардал мѳнгѳѳ тамирчид ѳѳрсдѳѳ болон ивээн тэтгэгч хувь хүн, албан байгууллагаар хѳѳцѳлдѳж гаргадаг байсан билээ.

 

U23 насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 28-с арван нэгдүгээр сарын гурваныг дуустал Унгар улсын нийслэл Будапешт хотноо зохион байгуулагдах юм. Монгол улсын баг тамирчиддаа амжилт хүсье. Будапешт булган сүүлтэй наадахын ерөөл өргөе.

Сэтгүүлч Э. Болорзэв