//Турк улсын Анталия хот руу шууд нисэх боломжтой боллоо

Турк улсын Анталия хот руу шууд нисэх боломжтой боллоо

U Travel LLC аялал жуулчлалын компани нь Монгол улсад хамгийн анх удаа “Үндэсний тээвэрлэгч МИАТ ХХК“-ны онгоцоор  Турк улсын аялал жуулчлалын гол цэг болох Антальяа хотруу гайхамшигт аялалаа гаргажээ. Цаг үргэлж аялагчдынхаа тав тухыг эрхэмлэн ажилладаг  тус компани “Өвлийн шинэ улирлын” шууд нислэгтэй хамгийн анхны аялалын багцаа дэлгэж байна.

Дэлхийн өв соёл, байгалийн гайхамшгийг цогцоор нь бүрдүүлсэн Турк улсын Анталия, Памуккалле, Эртний Дальян хотуудаар аялах “шууд нислэгтэй аялал” нь  2019 оны 11 сарын 12-ноос 11 сарын 18-нд гарахад бэлэн боллоо. Аялалын ерөнхий чиглэл нь Туркийн эртний түүх дурсгалт газрууд болох Минарет цамхаг, Памуккалле цагаан террас, Эртний Рим болон Гиераполис хотын туурь, Апалоны хийдээр зочлох юм

                                                                       

 

    

 

 

Мөн та ЮНЕСКО-ийн хамгаалалтанд байдаг Дальян хотын “Дальяан” голоор далбаат завиар зугаалж аварга яст мэлхийг үзэж, МЭӨ хоёрдугаар зууны үед газар хөдлөлтөөр усанд автсан Кекова хот, МЭӨ таваас зургадугаар зуунд баригдсан эртний бурхадыг үзэж сонирхохын зэрэгцээ Денисли дэх үзэсгэлэнт Клеопатра хатны таашаадаг байсан байсан эрдэст устай рашаанд орж алжаалаа бүрэн тайлах боломжтой ажээ.Энэхүү аялал нь Монгол анх удаа Турк улсын Анталия хот руу дундаа зогсолтгүй найман цаг шууд нисэх бөгөөд европ стандартын дөрөв болон таван одтой өндөр зэрэглэлийн зочид буудлуудаар үйлчлүүлж тав тухтай, тансаг аялах, баялаг хөтөлбөрийг танд танилцуулж байна. Улаанбаатар – Анталия – Улаанбаатар аялалын нийт зардалын хувьд 3290000 төгрөг юм байна.

 

 

Эрхэм аялагчид та бүхэн яараарай.

Амжиж бүртгүүлэх утас:  7577-8118, 9487-1818, 8610-7333

Ерөөлөөр учирч ертөнцөөр аялуулна.  “U Travel LLC ”

Сэтгүүлч Э. Болорзэв