Улаанбаатар хот байгуулагдсаны 380 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Монголын үсчин, Гоо засалчдын Холбоотой хамтран “Нийслэлийн аварга шалгаруулах үсчин, гоо засалч, хумс засалчдын ажил мэргэжлийн уралдаан”-ыг өнөөдөр “One Event Hall”-д зохион байгуулж байна. Монголын Үсчин, Гоо засалчдын Холбоо нь нийслэлийн иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үсчин, гоо сайхны үйлчилгээний шинэ технологийг сурталчилах, харилцан суралцах, үйлчилгээнд нэвтрүүлэх зорилгоор Нийслэлийн аварга шалгаруулэх энэхүү тэмцээнийг уламжлал болгон 2 жилд нэг удаа зрхион байгуулдаг. Харин энэ жил 10 дахиа зохион байгуулж өдгөө нийтдээ 2000 гаруй үсчин, гоо засалчид оролцож байжээ.
Энэ удаагийн “Улаанбаатар-380” Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд батлагдсан удирдамжийн дагуу “Шилдэг эрэгтэй үсчин”, “Шилдэг эмэгтэй үсчин”, “Шилдэг гоо засалч” гэсэн гурван нэр төрлөөр 8 дүүргийн 80 гаруй мэргэжлийн үсчин, гоо засалч, хумс засалчид өрсөлдөж байна.
Монголын Үсчин, Гоо засалчдын Холбоо нь 2000 онд Ази, Номхон далайн 20 гаруй орныг нэгтгэсэн үсчин, гоо засалчдын холбоонд нэгдэн Сингапур улсад 2019 оны 10-р сарын 11-13-ны хооронд зохион байгуулагдсан Олон улсын тэмцээнд 17 дахь жилдээ амжилттай оролцоод ирлээ. Уг тэмцээнд 17 орны 100 орчим шилдэг үсчид өрсөлдсөнөөс Монгол улсын 7 үсчин, гоо засалч, 7 шүүгч оролцож, эмэгтэй үс тайралтаар “Гоёмсог” салоны Н.Оюун-эрдэнэ алтан цом, “Руби” салоны үсчин П.Азжаргал эмэгтэй гоёлын самналтаар мөнгөн цом, мөн 5 хүн тусгай байрын шагналуудыг тус тус хүртсэн. Мөн Ази, Номхон далайн орнуудын Үсчин гоо засалчдын 24 дүгээр Олон улсын тэмцээнийг 2020 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг тус холбоо аваад байгаа баяртай мэдээ ирлээ. Тэмцээний шилдгүүд энэ орой тодрох нь ээ. Тэдэнд амжилт хүсье.
Сэтгүүлч Э.Болорзэв