Хүн бүр өдөр тутмын амьдралын хэвшилдээ усыг хайрлан гамнаж, үр ашиггүй зарцуулахаа зогсооё!

Ус хэмнэх энгийн аргууд:
– Аяга таваг, тогоо шанагаа угаахдаа сайтар үрж зүлгэхдээ усаа хааж бай. Дараа нь цэвэр усаар зайлж бай.
– Хүнс ногоогоо гоожиж буй усаар бус усаар дүүргэсэн саванд цэвэрлээд дараа нь цэвэр усаар зайл.
– Стаканд ус хийж аваад шүдээ угаах,
– Шүршүүрт орохдоо усаа хэмнэх, ус бага хэрэглэдэг шүршүүртэй болох,
– Гар нүүрээ угаахдаа усаа хэтэрхий ихээр гоожуулахгүй байх,
– Саванд ус хийж аяга тавгаа угаах, крантнаас гоожуулж угаахгүй байх,
– Бие засах өрөөний усыг олон дахин татахгүй байх,
– Ус дусалж байгаа крантуудыг хаах,
– Усыг хэмнэх хамгийн үр дүнтэй арга нь тоолууржуулах юм гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.