//Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл үйл ажиллагааны тайлангаа танилцуулж байна

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл үйл ажиллагааны тайлангаа танилцуулж байна

СЭТГҮҮЛЧДИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР

2018.2.26-04.16. МСНЭ-ийн Ерөнхийлөгч, Орон нутаг хариуцсан Дэд ерөнхийлөгч нараар ахлуулсан ажлын хэсэг Орон нутгийн салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцан бүх гишүүдтэй уулзах санал хүсэлтийг сонсох, их хурлын үйл ажиллагаа, дэвшүүлсэн зорилго, зорилтоо танилцуулах, салбар зөвлөлийн бүтэц зохион байгуулалтыг сайжруулах, аймаг орон нутгийн удирдлагууд, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор 21 аймгаар тойрч ажиллав.

2018.3.30. “Цахим эрин ба сэтгүүл зүй, чиг хандлага” сэтгүүл зүй судлаачдын IV симпозиум болж салбарын талаар мэдээлэл солилцож, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв.

2018.04.16-19. МСНЭ-ийн 23 салбар зөвлөлийн төлөөлөл, 21 аймгийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцсон “Орон нутгийн анхдугаар форум”-ыг зохион байгууллаа. Тус форумд орон нутгийн сэтгүүлчид, төвийн сэтгүүлчид, зохион байгуулагчид, ажлын алба болон сургагч багш нарын  бүтэц бүрэлдэхүүнтэй нийт 170 хүн оролцсон юм. Мөн форумаар төсөл бичих, маркетингийн төлөвлөгөө боловсруулах цогц сургалтад хамруулах, хоорондоо туршлага хуваалцах, орон нутгийн сэтгүүлч солилцооны хөтөлбөрийг эхлүүлэх, орон нутгийн сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилт тавьж биелүүлэв.

2018.05.01. “Мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх үндэсний хөтөлбөрийн нээлт” болов.

2018.05.01. “Цахим сэтгүүл зүйн II форум”-ыг хийлээ.

2018.05.02.   Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудад “Төсөл хөтөлбөр, маркетинг, бизнес төлөвлөгөө боловсруулах арга зүй” сургалтыг зохион байгууллаа.

2018.05.02. “Редакторуудын улсын зөвлөгөөн”-ийг 150 редакторын оролцоотойгоор зохион байгуулав.

2018.05.03. Монголын сэтгүүл зүйн салбарын 105 жилийн ойн хүрээнд “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг 700 сэтгүүлчийг хамруулан зохион байгууллаа.

2018.06.03-04. Дорноговь, Дорнод, Говьсүмбэр, Хэнтий аймгийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилчид, төлөөлөгч, сургагч багш нарыг оролцуулсан Зүүн бүсийн сэтгүүлчдийн бүсчилсэн сургалт хийлээ.

2018.06.08-09. Баян-Өлгий, Увс, Ховд, болон Говь-Алтай аймгийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилчдыг хамруулсан Баруун бүсийн сэтгүүлчдийн бүсчилсэн сургалт хийв.

2018.6.16-17. Дархан-уул, Хөвсгөл, Орхон Сэлэнгэ аймаг болон Налайх дүүргийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилчдыг оролцуулсан Төвийн бүсийн сэтгүүлчдийн бүсчилсэн сургалтыг зохион байгууллаа.

2018.8.17-20.  Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн нийт 70 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтныг хамруулсан Зүүн бүсийн урлаг, спортын наадмыг зохион байгуулав.

2018.9.21-24. Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Хөтөл, Хөвсгөл  аймгийн 80 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтныг хамарсан Төвийн бүсийн урлаг, спортын наадам боллоо.

2019.02.18. Мэдээллийн сайтын эрхлэгчид, сэтгүүлчдийн уулзалт зохион байгуулж, цахим сэтгүүл зүйн тулгамдсан асуудлыг хэлэлцэв.

2019.03.06. “Сэтгүүлчийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалах нь” сэдэвт хэлэлцүүлэг МУИС-ийн номын санд зохион байгууллаа.

2019.04.20-22. МСНЭ “Орон нутгийн хэвлэл мэдээллийн II форум”-ыг Найрамдал олон улсын хүүхдийн цогцолборт өдрүүдэд зохион байгууллаа. Тус форумд 21 аймгийн 100 хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, уран бүтээлчид оролцлоо. Форумаар Хэвлэл мэдээллийн салбар дахь мэдээллийн аюулгүй байдал, өрчин цагийн чөлөөт хэвлэлийн асуудал, сэтгүүлчдийн ур чадвар, орон нутгийн сэтгүүлчдэд тулгамдаж буй асуудал, сэтгүүл зүйн бичвэр түүнд тавигдах шаардлага, төрөл зүйлүүдийг хэлэлцсэн юм.

 

2019.05.02.  “Редакторуудын улсын зөвлөгөөн”-ийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран хоёрдахь удаагаа 200 редакторын бүрэлдэхүүнтэй зохион байгуулав.

2019.05.03. “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний II форумыг НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр СТӨ-нд зохион байгууллаа.

2019.09.13. Монголын сайтын холбооноос санаачлан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, МСНЭ-тэй хамтран “Цахим сэтгүүл зүй ба Монгол хэлний дархлаа” сэдэвт сургалт зохион байгууллаа.

 

СЭТГҮҮЛЧДИЙГ ДЭМЖИХ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАА ХЭРЭГЖҮҮЛЭХ  ЧИГЛЭЛЭЭР

2018.02.21. МСНЭ-ийн үе үеийн ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүд, Хяналтын зөвлөлийн гишүүд, ахмад сэтгүүлчид зэрэг 130 гаруй ахмад буурлуудаа хүндэтгэл үзүүлэх сар шинийн золголт хийв.

2018.03.06. Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 105 жилийн ойн хурал боллоо. Тус хуралд ахмад сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийн албадын дарга нар, хэвлэл мэдээллийн ажилчид,  МСНЭ-ийн Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн төлөөлөл оролцсон юм.

2018.03.06. “Эх сайхан монгол хэл” цахим хөдөлгөөний чэллэнж эхлүүлж сошиал орчинд найруулга зүйн хувьд алдаагүй зөв бичиж заншихыг уриалсныг үр дүнд уг хөдөлгөөнд 500 гаруй сэтгүүлч, 25 мянган иргэд нэгдсэн юм.

2018.03.21. Дэлхийн “Аз жаргалын өдөр”-ийг тохиолдуулсан эсээ бичлэг, гар зураг, фото зураг, шилдэг бүтээлийн уралдааныг зохион байгуулав.

2018.07.11. Монгол Улсын Төрийн Соёрхолт, МУСГЗ, Төр нийгмийн зүтгэлтэн Цэндийн Намсрай агсны 100 жилийн ойд зориулан босгосон Гэрэлт хөшөөний нээлтэд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр оролцож үр ач, төрөл төрөгсөд, нутаг усны зон олонд нь хүндэтгэл үзүүллээ.

2018.09.26. “1000 сэтгүүлчийн орон сууц” хөтөлбөр, “Сэтгүүлч” ордон байгуулах төслийн нээлт, “Шинэ Гүрэн” орон сууцны цогцолбор хорооллын бүтээн байгуулалтын хүрээнд эхний ээлжийн 400 сэтгүүлчийн орон сууцны барилгын шав тавих ёслолын ажиллагаа боллоо.

2018.09.26  “Сэтгүүлч” ордон барих газрын гэрчилгээгээ хүлээн авч, барилгын зургийн ажлыг хийж гүйцэтгэж дуусаад байна.