МЭДЭГДЭЛ

access_time 2019-10-02
remove_red_eye 23

Сүүлийн өдрүүдэд зарим нэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр манай хөрөнгө оруулагч УИХ-ын гишүүн С.Батболдыг “газрын маргаантай асуудлыг хууль бус аргаар шийдвэрлэсэн” гэх мэдээлэл гарч буй нь ор үндэсгүй гүжир гүтгэлэг болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

 

Энэхүү мэдээлэлд дурьдагдаад буй зөрчилтэй байсан гэх газрыг Чингисхаан цогцолбор ХХК болон Алтай холдинг компаниуд 1994 оноос эхлэн хуулийн дагуу эзэмшиж ирсэн. Уг газрын эзэмшил, төлбөр төлөлтийн байдалтай холбоотой ямар нэг зөрчил, маргаан гарч байгаагүй болно.

 

Алтай Холдинг ХХК болон хамаарал бүхий компаниудын нэр хүндэд халдаж, ашиг хонжоо олох зорилгоор гүжир гүтгэлэг тарааж буй этгээдүүдийг хуулийн байгууллагад хандан шалгуулж, нэр төрөө сэргээлгэх болсоныг мэдэгдье.

 

АЛТАЙ ХОЛДИНГ ХХК

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shilen.mn