УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардан өнөөдөр /2019.1.10/
Сүхбаатарын талбай дээр жагссан. Жагсагчид яг одоо талбайд гэр барьж байна.
Тэд өчигдөр талбайд гэр барих зөвшөөрөл аваагүй байсан юм. Тэдний энэ үйлдэл хууль зөрчсөн эсэхийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа. Тэрбээр “Өчигдөр жагсаалын үеэр гэр барих зөвшөөрөл аваагүй байсан. Гэхдээ өнөөдөр Хотын захиргаанаас жагсаалын үеэр Сүхбаатарын талбайд гэр барих зөвшөөрөл авсан” гэлээ.