“Монголын Моно Жүжгийн Төв” нь “Ялагчдын цуваа-Улаанбаатар” ОУ-ын нэг хүний жүжгийн фестивалийг 2015 оноос амжилттай зохион байгуулж ирлээ. Дэлхий нийтэд хүчээ авч байгаа нэг хүний жүжгийн урсгал нь уран бүтээлчдэд маш бага зардлаар дэлхийн тавцанд өрсөлдөж ур чадвараа ахиулах боломжийг ологдог онцлогтой юм. Тус уралдаант наадамд өнгөрсөн хугацаанд ЮНЕСКО-гийн дэргэдэх Олон Улсын Театр Урлагийн Институтаас томлигдсон ОУ-ын нэр хүндтэй шүүгчид, Монгол, Герман, АНУ, БНСУ, ОХУ, Литви, Киргиз Польш, Израль, ОХУ-ын Хакасс, Тува, Саха-Якут, Буриад зэрэг улсын шилдэг жүжигчид оролцсон. Тус үйл ажиллагааг БСШУСЯ, Улаанбаатар хотын захиргаа, Нийслэлийн Соёл Урлагийн газар, Улсын Хүүхэлдэйн театр, Улсын Драмын Эрдмийн театр, Соёл Урлагийн Их сургууль болон ивээн тэтгэгч байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулж ирсэн. Энэ нь наадмын үйл ажиллагааг чанаржуулж, олон улсын уран бүтээлчдийн сонирхлыг татсаар байна. Энэ жилийн хувьд уг уралдаант наадам нь “49 дүгээр гудамж” хүүхэд залуусын театрт 09 сарын 19-23-ны хооронд таван өдөр үргэлжлэх юм. Уралдаанд шүүгчээр Хятад улсын Бээжингийн их сургуулийн багш кино театр, урлаг судлалын доктор, зохиолч Тиан Хуй Чүн, Испани улсын урлаг, утга зохиол судлаач Andres Bigorra Mir, Монгол улсаас найруулагч Мягмарнарангийн Батболд нар ажиллана. Силвиа Рэйлыну – Жүжгийн нэр: “Бүү дайсагна” зохиолч Ионит Алекс Поклид, найруулагч Рогожинши Майрус – Пэтру Румын улсын Василэч Театр, Боды Раду, Жүжгийн нэр “Aglaja and her God from the Polenta” Зохиолч, найруулагч Мурыл Маны Жакаб “I.D. Sirbu” Драмын театр Румын улс, Слободин Марунович Жүжгийн нэр: Неогошийн сүүлчийн мөч, найруулагч Благота Эрикович – Монтенегрийн Үндэсний Подгорика Театр, ХуйТы Лий Жүжгийн нэр: “Аав” зохиолч Хан Сёнг – Вон, Найруулагч: Дог Хэ Чун Еүзин Театр Өмнөд Солонгос улс, Чимэдцээеэгийн Дунгаамаа Жүжгийн нэр: “Хайрт минь энэ бол ердөө л эхлэл нь” Зохиолч Лилия Сафиканова, Найруулагч Мижиддорж Цогт, Зураач Хашхүү Амартүвшин Залуучууд театр, Дархан хот Монгол улс, Айзана Чылбак-оол Жүжгийн нэр: “ Хавар, зун, намар дахиад хавар”, Сей Сейнагоны зохиолоос сэдэвлэв, Юрий Альшицын санаа, Хөдөлгөөний найруулагч Жанна Начын-оол Үндэсний хөгжимт драмын театр, Оросын холбооны Tyва улсын жүжигчид тус тус шагналын төлөө өрсөлдөх юм байна. Тус наадам нь 2017 оноос ЮНЕСКО-гийн дэргэдэх Олон Улсын Театр Урлагийн Институтад албан ёсоор бүртгэгдсэнээр уралдаант наадам болон өргөжин тэлжээ. 2017 онд Польшийн жүжигчин Камила Каминска “Кармазовын бүсгүйчүүд”жүжгээр, 2018 онд АНУ-ын жүжигчин Бремнер Дути “Cabaret 33” жүжгээрээ тус тус Гранпри шагналыг хүртжээ. Энэ жилийн хувьд Гранпри шагналаас гадна Шилдэг найруулагч номинаци нэмэгджээ. Найруулагч УГЗ Баатар агсны үр хүүхэд, гэр бүл, шавь нарын санаачлагаар байгуулагдсан “Баатар” сан нь шилдэг найруулагчийг дэмжих эхний шагналаа энэхүү наадмаар эхлүүлэх юм байна. Тус сангаас таван өдрийн турш хөндлөнгийн шүүгчээр оролцож, шилдэг найруулга бүхий бүтээлд шагналыг гардуулна.
